Ямар нөхцөлд захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах болон солиулах вэ?

Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан;Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан үед. Хэдийгээр таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно. Мөн сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд буцаах боломжгүй.

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?

Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг заавал шалгаж аваарай. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч амжилттай хүргэгдсэн тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.

Хүргэлттэй юу?

Манай хүргэлтийн үйлчилгээ 09:00 - 21:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд УБ хот дотор үнэ төлбөргүй хүргэгдэнэ. Орон нутгийн дайврын зардалыг үйлчлүүлэгч хариуцна.

Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?

Та 18:00 цагаас өмнө төлбөрөө баталгаажуулсан бол тухайн өдөртөө хүргэгдэнэ. 18:01 цагт төлбөр төлсөн бол дараа өдрийн 12:00 цагаас өмнө хүргэгдэнэ. Манай хүргэлт оройны 21:00 цаг хүртэл ажилладаг.

Захиалга цуцлах боломжтой юу?

Хэрэглэгчийн захиалга нь "ТӨЛБӨР ТӨЛӨГДСӨН" эсвэл "ХҮРГЭЛТ ЭХЛЭЭГҮЙ" төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно.

Захиалга яаж баталгаажих вэ?

Та манай цахим сайтаас хүссэн бараагаа сагсандаа хийгээд төлбөр төлөх хэсэгт Хаан банкны данс руу төлбөрөө төлөх бөгөөд гүйлгээний утга хэсэгт 6 оронтой кодыг хуулаж бичих бөгөөд нэмэлт өөрийн утасны дугаараа бичнэ. Ингэснээр таны захиалга баталгаажиж хүргэлтэнд гархад бэлэн болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл